ЭРХЭМ ЗОРИЛГО
Үйлчлүүлэгчдийн эрх ашгийг дээдлэн, уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны эмчилгээний аргуудыг хослуулан эмчилгээ, үйлчилгээг чанартай үзүүлэхэд оршино.
Байгууллагын танилцуулга
“Наранжинс” сэргээн засах анагаах ухааны төв жилийн 4 улиралд мэс заслын дараах нөхөн сэргээх голлон эмчилгээ үйлчилгээ эрхлэх 40 ор, улирлын онцогтой 40 гаруй ор, нийт 80 гаруй гаруй оношийн бүлгээр жилдээ 8000 хүн хүлээн авах боломжтой. Физик, иллэг, бариа, дасгал, хөдөлгөөн засал, уламжлалт эмчилгээ гэх зэрэг 36 төрлийн эмчилгээ, эхо, зүрхний цахилгаан бичлэг зэрэг оношлогоо хийгддэг. Манай сувилал нийт 20-аад ажиллагсадтай. Сэргээн засах, уламжлалт, дотор, мэдрэл, онош зүйн нарийн мэргэжлийн эмч, мэргэшсэн сувилагч, тогооч зэрэг ажилтан, ажиллагсадтай. Сувиллын мэргэжилтний 36% нь мэргэжлийн болон боловсролын зэрэг цолтой.Үүнд:
Клиникийн профессор- 4,
Магистр зэрэгтэй их эмч -5,
Тэргүүлэх зэрэгтэй их эмч-3
Ахлах зэрэгтэй их эмч-3
Ахлах зэрэгтэй сувилагч нар 6
МУ-ын зөвлөх хоолны инженер- технологич -1
Эмчилгээ, үйлчилгээ, аж ахуй, хангамжийн чиглэлээр
⦁ Клиник-сэргээн засах
⦁ Сувилал-уламжлалт эмчилгээ
⦁ Хоол үйлдвэрлэл
⦁ Захиргаа, санхүү аж ахуй гэсэн 4 тасаг нэгжтэй.
"Клиник” тасаг нь зүрх, тархи, хэвлийн хөндий, үе тулгуур эрхтэний хагалгааны дараах, зүрхний шигдээс, тархины харвалт, ходоодны шарх, захын мэдрэлийн өвчний эрт үеийн сэргээн засах эмчилгээтэй сувилуулагчдыг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдээс хүлээн авдаг