Сувилалд хэрхэн ирэх вэ?
⦁ Эрүүл мэндийн даатгал сүүлийн 5 жил төлөгдсөн байх;
⦁ Шинжилгээ шаардахгүй. Хувийн эрүүл мэндийн картаа авч ирнэ. /шаардлагатай тохиолдолд зүрхний цахилгаан бичлэг авна./
Ажлын өдрүүдэд буюу 1-5 дахь өдөрт 080-1140-н хооронд сувилуулагч хүлээн авна.
ХУВИЙН БЭЛТГЭЛ
⦁ Иргэний үнэмлэх
⦁ Сувилуулагчийн хувийн өвчний карт
⦁ Бэлтгэлийн хувцас, халад, тавчик
⦁ Цагаан хэрэглэл
⦁ Ванны алчуур, гарын алчуур, Оо сойз, ариун цэврийн цаас гэх мэт
⦁ Биеийн тос аль нэгийг авчрах (baby тос, сүүлний тос, шар тос)
⦁ Эмчилгээнд орохдоо дороо дэвсэх даавуу
⦁ Цайны аяга, халбага, сэрээ гэх мэт
Өдрийн эмчилгээ
Өдрийн эмчилгээний хэлбэр:
⦁ Хөтөлбөрт эмчилгээ- 5 өдрийн
⦁ Заалтаар сонгон хийгдэх эмчилгээ /Эмчийн заалтаар эмчилгээний аль нэг хэлбэрийг сонгон батлагдсан үнэ тарифийн дагуу хийнэ. Эмчилгээ тус бүрийн үнийг сайтын “үнэ тариф”цонхноос харна уу./
Хөтөлбөрт эмчилгээ
Бие махбодийг хоргүйжүүлж, ядаргаа тайлах, сэргээх 5 өдрийн эмчилгээ
Эмчилгээ явагдах хугацаа: Долоо хоногийн 1-5 дахь өдөр
Эмчилгээ явагдах цаг: 08.20-16.00
Ач холбогдол:
⦁ Бодисын солилцооны өөрчлөлтөөс үүссэн дотоод хордлого тайлна
⦁ Гадаад орчны таагүй нөлөөнөөс үүссэн хордлого тайлна
⦁ Ядаргаа, сульдлыг бууруулна
⦁ Харшил багасгана
⦁ Арьсны батгашилт, үрэвсэлийг бууруулна
⦁ Үе мөч, нурууны архаг өвдөлтийг намдаана.
⦁ Жин хасах үйлчилгээ үзүүлнэ
Эмчилгээний агуулга:
1 дэх өдөр:
⦁ ЭХО- оношлогоо
⦁ Рашаанаар гэдэс угаах
⦁ Хоргүйжүүлэх аппаратын эмчилгээ
⦁ Хэсгийн иллэг /толгой, хүзүү, сэрвээ/
2 дах өдөр:
⦁ Infra red мини саун
⦁ Хоргүйжүүлэгч аппаратын эмчилгээ
3 дахь өдөр:
⦁ Рашаанд /сувдан ванн/-д орох
⦁ Хоргүйжүүлэгч аппаратын эмчилгээ
⦁ Бүтэн биеийн бариа
4 дөх өдөр:
⦁ Infra red мини саун
⦁ Хоргүйжүүлэгч аппаратын эмчилгээ
5 дахь өдөр:
⦁ Рашаанаар гэдэс угаах
⦁ Хоргүйжүүлэгч аппаратын эмчилгээ
⦁ Хэсгийн иллэг /толгой, хүзүү, сэрвээ/
Хөтөлбөрийн үнэ: 1 өдрийн 42.000 төг