Заавар:
⦁ Эмнэлэгт мэс засал хийлгэсэн, эмийн эмчилгээний дараа доорхи жагсаалтанд заасан өвчний дагуу хүлээн авна.
⦁ Илгээх бичгийн тухайд тус сайтын “илгээх бичиг авах” цонхноос заавар авна.
⦁ Тус тасагт заалтын дагуу эмчилгээ сувилгаа хийлгэсэн үйлчлүүлэгчид “Эмнэлгийн хуудас” /лист/ олгоно.
“Наранжинс”-ын сувилах өвчний жагсаалт
⦁ Зүрхний шигдээсийн хурц үе өнгөрснөөс хойш 1,5-2 сарын дараа цусны эргэлтийн дутмагшил IIА үеэс хэтрээгүй, артерийн даралт ихдэх өвчин I-II шатанд байх, зүрхний хэм, дамжуулах чадвар алдагдлын хүнд хэлбэргүй байх
⦁ Зүрхний мэс ажилбарын дараа 1-6 сар өнгөрсөн, хэрэх өвчний идэвхжилгүй, цусны эргэлтийн дутмагшил II А үеэс хэтрээгүй
⦁ Тархины цусны эргэлтийн түр зуурын хямралын дараахь үе
⦁ Цус харвасан болон тархины шигдээсийн дараа 1,5-2 сараас доошгүй хугацаа өнгөрсөн, артерийн даралт тогтвортой, бусад хүндрэлгүй, сэтгэц хэвийн, өөртэй үйлчлэх чадвар сэргэж буй үе
⦁ Мэдрэлийн мэс ажилбарын дараахь үеийн эмгэг. Тархинд цус харваснаас хийсэн мэс ажилбарын дараа 1,5-2 сараас доошгүй хугацаа өнгөрсөн, шарх эдгэрсэн, артерийн даралт тогтворжсон, бусад хүндрэлгүй, өөртөө үйлчлэх чадвар сэргэж байгаа
⦁ Ходоод, дээд гэдэсний шархлааны идэвхжилт буурсан болон намжмал үе, үйл ажиллагааны алдагдалгүй, цус алдалт бусад хүндрэл илрээгүй
⦁ Хоол боловсруулах эрхтэн ходоод, дээд гэдэсний шархлаанд мэс засал хийсний дараахь эрт үе: үрэвсэл, халдвар, хүндрэлийн шинж илрээгүй байх б/ Цөсний замд мэс засал хийлгэсний дараахь эрт үе: үрэвсэл, халдвар, хүндрэлийн шинж илрээгүй байх
⦁ Шээс, бэлгэсийн эрхтний мэс заслын дараахь үе
⦁ Умай, дайвар, өндгөвчний мэс заслын дараахь хүндрэлгүй
⦁ Бөөрний хагалгааны дараа эрт үе, хүндрэлгүй
⦁ Түрүү булчирхайн мэс заслын дараах үе, хүндрэлгүй
⦁ Эм бэлэг эрхтэний мэс заслын дараахь эрт үе
⦁ Нүүрний мэдрэлийн эмгэг. Стационарын дараахь эрт үе
⦁ Нугалам хоорондын эвэрхий авах мэс заслын дараа Ламиноэктомии хагалгааны дараа өөртөө үйлчлэх, бие даан хөдлөх чадвартай байх
⦁ Бамбайн булчирхайн мэс заслын дараах үе. Хагалгааны дараахь эрт үе: үрэвсэл хүндрэл, хордлогын шинж илрээгүй
⦁ Дотор хиймэл үений механик хүндрэл. Хиймэл үе суулгах мэс ажилбарын дараахь үе, халдвар, үрэвслийн хүндрэлгүй, өөртөө үйлчлэх, бие даан хөдлөх чадвартай