Эмчийн үзлэг, зөвлөгөө
⦁ Сэргээн засах
⦁ Дотор-зүрх судас
⦁ Уламжлалт эмчилгээ
⦁ Хоол зүй,
⦁ Мэдрэл
Багажийн оношлогоо
⦁ 4D ЭХО оношлогоо /хэвлий, ураг, бамбай, хөх, эмэгтэйчүүд/
⦁ Зүрхний цахилгаан бичлэг
⦁ Цусан дахь сахар тодорхойлох
⦁ Цусан дахь холестирин тодорхойлох
Эмчилгээ, сувилгааны танилцуулга
⦁ Парафин эмчилгээ
⦁ Аппаратын физик эмчилгээ /13 төрлийн/
⦁ Үений хөдөлгөөн сайжруулах CPM-аппаратын эмчилгээ
⦁ Хөдөлгөөн заслын цогц эмчилгээ, эмчилгээний дасгал
⦁ Хордлого тайлах /детокси/ эмчилгээ
⦁ Хүзүү бүсэлхий нурууны татлага
⦁ Лимфодренаж массаж- прессо эмчилгээ
⦁ Хаш чулуун орны эмчилгээ
⦁ Инфра туяаны “мини саун”
⦁ Усан шүршүүр эмчилгээ
⦁ Хэсгийн иллэг, бумба
⦁ Бүтэн биеийн бариа засал /Сүү, шөл, тосон/
⦁ Массажны цахилгаан 3D сандал
⦁ Зүү, төөнө засал
⦁ Гал засал
⦁ Хануур, самнуур, шивүүр эмчилгээ
⦁ Хүчилтөрөгч эмчилгээ /коктейл, хамраар өгөх/
⦁ Эмийн эмчилгээ /заалтаар хийдэг/
⦁ Мэс заслын шархны боолт
Физик эмчилгээ
ОХУ, БНСУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн орчин үеийн дэвшилтэт технологийн аппарат багаж төхөөрөмжийг дотор эрхтэний архаг үрэвсэлт өвчин, мэдрэл, үе мөч, нурууны өвчнүүдэд түгээмэл хэрэглэдэг. Бие махбодид үзүүлэх сөрөг нөлөөгүй, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, хэсгийн эдийн тэжээл цусан хангамжийг нэмэгдүүлэх зэрэг эмчилгээний хэд хэдэн үйлчлэлийг зэрэг үзүүлж чадах онцлог давуу талтай аппаратаар физик эмчилгээний доорхи төрөл хэлбэрээр эмчилгээ хийж байна. Үүнд:
⦁ Тогтмол болон хувьсах цахилгаан гүйдлийн 8 төрлийн эмчилгээ
⦁ Цахилгаан соронзон орон бичил долгионы 3 төрлийн эмчилгээ
⦁ Гэрлийн долгионы 3 төрлийн эмчилгээ
⦁ Механик эмчилгээ 4 төрлийн зэрэг
Электрофорез, УВЧ, Ультразвук, Улаан гэрэл, Амплипульс, Электросон, Искра, Поток, УФО, Лазер, бичил долгион, утлага, TENS, ICT, Biomix, детокси гэх зэрэг 20 гаруй нэр төрлийн физик эмчилгээний багаж тоног төхөөрөмж ашиглаж байна.
Лааны тосон /Парафин/ эмчилгээ
Дулааны багтаамж хадгалах чадвар ихтэй, дулаан дамжуулалт багатай тодорхой хэмд халаасан парафинаар арьсны эд эсүүдийг цочроож, түүнээс өгсөх мэдээлэл нь төв мэдрэлийн систем дэх дулаан зохицуулгын төвийг өдөөж, мэдрэл-дотоод шүүрэл-бодисын солилцоо-амьсгал-зүрх судасны г.м олон нарийн нийлмэл үйл ажиллагааг идэвхжүүлэн өөрчилнө. Гадны дулааны нэмэлт энерги нь эд, эсийн бүтэц, ажиллагааны түвшинд өөрчлөлт бий болгож, хэсэг газарт үйлчилгээ үзүүлснээр
⦁ Хялгасан судас, цус, тунгалагийн судсыг өргөсгөх
⦁ Эсийн болон эдийн тэжээл мэдрэлжүүлэлт нөхөн төлжилтийг сайжруулах
⦁ Үений хөдөлгөөний хэвийн байдлыг хангах
Үрэвслийн эсрэг өвчин намдаах үйлчилгээтэй.
Иллэг эмчилгээ
Арьсны эд эсүүдийг механикаар цочроож, төв мэдрэлийн тогтолцоонд сэрэл мэдээлэл дамжуулан тайвшрах, таатай мэдрэмжийг бий болгох ба цус тунгалагийн эргэлтийг сайжруулан, булчин суллах, хэсгийн тэжээл бодисын солилцоог идэвжүүлэх, биологийн идэвхт цэгүүдийг өдөөнө.
⦁ Бие махбодь, булчингийн үйл ажиллагааг сэргээх
⦁ Сэтгэл санааг тайвшруулах
⦁ Өвдөлт намдаах
⦁ Нойр сайжруулах
⦁ Биеийг чийрэгжүүлэх үр дүнтэй.
Зүү төөнө эмчилгээ
Биеийн гадаргууд байрлах суваг, эрдэс биологийн идэвхит сүвүүдийг сэргээн, хэсгийн болон төвийн гаралтай биологийн идэвхит бодис ялгарснаар мэдрэл тунгалагийн тогтолцооны үйл ажиллагааг тэгшитгэн энерги, цусны гүйдлийг хэвийн болгоно.
⦁ Үрэвслийн эсрэг өвдөлт намдаах
⦁ Тайвшруулах
⦁ Сэргээх
⦁ Халуун бууруулах
⦁ Бодисын солилцоо сайжруулах үйлчлэлээр дотор, мэдрэл, тулгуур эрхтэн чих, хамар хоолой, арьс, хүүхэд, эмэгтэйчүүдийн олон төрлийн өвчнийг эмчилнэ.
Шимжүүлэх бариа /сүү, тос, шөлөн бариа/
Монголын уламжлалт анагаах ухааны оношлогоонд тулгуурлан, хий арвидсан, ядаргаа сульдал урхаг өвчний үед тамиржуулан, шимжүүлэх сэргээх үйлдэлтэй эмчилгээний арга болно. Суваг хэрдэсийн дагууд өдөөх, эрчимжүүлэх илэх, нухах, үрэх аргаар биеийн хий шар бадганы тэнцвэрт байдлыг бий болгож биеийг бүхэлд тайвшруулах, мэдрэл булчингийн үйл ажиллагааг сэргээнэ.
Бусад эмчилгээнүүд
Биеийг хоргүйжүүлэх эмчилгээ /детокси/
Биеийг хоргүйжүүлэх эмчилгээ нь бодисын солилцооны үр дүнгээс биед үүссэн дотоод хор /эндотоксин/ болон гадаад очноос орж ирж буй хордлого /экзотоксин/-ыг тодорхой давтамжтай цахилгаан гүйдлээр гадагшлуудаг.
⦁ Биед үүссэн хортой нэгдлүүдийг задлан гадагшлуулах
⦁ Цусыг цэвэрлэх
⦁ Бодисын солилцоог сайжруулж
⦁ Цусны эргэлтийг нэмэгдүүлэх
⦁ Ионы дотоод тэнцвэрт байдлыг бий болгож, эд эсийн ажиллагааг идэвхжүүлэх
⦁ Биеийн алжаал ядаргаа, сульдааг тайлан эрүүлжүүлэх
⦁ Элэг, бөөр болон дотор эрхтэний үйл ажиллагааг сайжруулах
⦁ Арьсыг хөгшрөлтөөс хамгаалах
⦁ Ходоод гэдэсний болон хоол боловсруулах системийн ажиллагааг идэвхжүүлэх
⦁ Цусан дахь сахарын хэмжээг бууруулах
⦁ Дархлааг сайжруулах зэрэг үйлдэлтэй болно.
“Infra red” торхон мини саун
Байгаль дахь дулааныг үүсгэж, хүний бие махбодид нэвтрэх чадвар сайтай, хоргүй, тодорхой урттай долгионоор үйлчилж, эмчлэн сэргээх чадвартай нарс модон, инфра улаан туяагаар халдаг мини саун юм. Энэхүү саунд орсноор хүний биеийн дархлаа сэргэж, чийрэгжин, эрүүлжин турах ач тустай бөгөөд инфра улаан туяаны долгион нь хүний биед 4 см хүртэл нэвтэрч орох чадвартай, ердийн саунтай харьцуулахад үйлчлэл нь зөөлөн, биеэс хорт бодисыг гадагшлуулах чадвар 4 дахин илүү юм.
⦁ Биеэс хорт бодисыг гадагшлуулах
⦁ Өөх целлюлитийг задлах
⦁ Булчин, судасны агчлыг сулруулах
⦁ Нуруу, үе мөч, булчингийн архаг өвчнийг анагаах
⦁ Дотор эрхтэний архаг үрэвслийг бууруулах
⦁ Цус болон тунгалгийн эргэлтийг сайжруулах
⦁ Хэсгийн хаван, үрэвслийг намдаах
⦁ Мэдрэлийн системийг тайвшруулах
⦁ Бодисын солилцоог түргэсгэх замаар эмчилгээний үйлчлэлийг үзүүлдэг байна.
Хүчилтөрөгчийн эмчилгээ /хамраар гуурсаар өгөх, коктейль/
Хүчилтөрөгчийг шууд хамраар өгөх, мөн коктель /холимог/-ийг хэрэглэхэд хялгасан судасны урсгал хурдасч, цусан дахь хүчилтөрөгч нэмэгдэж, цус хүчилтөрөгчөөр хангагдана. Хүчилтөрөгчийн архаг дутагдал, даралт ихсэх, амьсгал зүрх судасны өвчний үед хэрэглэнэ.
Эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор эсийн доторх хүчилтөрөгчийг нөхөх үйлдэл үзүүлнэ. Амьсгалаар орсон хүчилтөрөгч нь уушигны цулцангаар дамжин цусанд орж эд эсэд хүрнэ. Ингэснээр бодисын солилцооны дүнд үүссэн хүчилшлийн процессыг бууруулна. Артерийн даралтыг тогтвторжуулж, зүрхний булчингийн агшилтыг хэвийн болгоно.
Гар хөл биеийн даралтат эмчилгээ /линфодренажны массаж/
Аппаратын шахуургын тусламжаар үүсч буй хийн даралт нь венийн болон лимфийн судсанд даралт үүсгэн “базаж суллах” хэлбэрийн үйлчлэл үзүүлснээр, тэдгээрийн урсгалыг түргэсгэн идэвхижүүлж, биед ялангуяа арьсан доор хуримтлагдсан илүүдэл шингэн хаванг арилгах, биеэс хорыг гадагшлуулах, усны тэнцвэрт байдлыг сэргээх, бодисын солилцоог идэвхжүүлэх, өөх, целлюлитийг задлах, булчин суллах, судас тэлж тэжээл бодисын солилцоог идэвхжүүлэх зэрэг эмчилгээний үйлдлийг үзүүлнэ. Даралтат эмчилгээний 1 удаагийн үйлчлэл нь нь гар массажны 10-12 удаагийн үйлчлэлтэй тэнцэхүйц нөлөө үзүүлж, үйлчлүүлэгчид сэтгэл зүйн таатай сэргэлт мэдрэмжийг төрүүлнэ
Хаш чулуун ор
Хаш буюу ногоон чулуу нь Солонгос улсын эртний уламжлалт эмчилгээ юм. Энэ эмчилгээ нь эрүүл мэндийг сайжруулах болон өвчин эмгэгээс урьдчилан сэргийлнэ. Хаш чулуу халахаараа өөрөөсөө тодорхой долгионы урттай дулаан буюу нил улаан туяа ялгаруулж, үйлчлүүлэгчийн биеийн гүнд нэвтэрч өвдөлт намдаан, цусны эргэлтийг сайжруулж, стресс бухимдлыг багасган тайвшруулж булчингийн уян хатан байдлыг нэмэгдүүлдэг. Хаш чулууг халааж, ялгарч буй инфра туяагаар үйлчлэхээс гадна нурууны дагуу, рефлектор-сегментийн хэсгээр гулсуулан хөдөлгөх маягаар механик иллэг хийж, үйлчилнэ. Уг эмчилгээ нь нуруу, үе мөч, мэдрэл зүрх судас, дотор эрхтэний эмгэгт эмчилгээний эерэг үйлдэл үзүүлнэ.
3D массажны сандал
Дэлхийн татах хүчнээс хамааралгүй жингүйдэх мэт мэдрэмж төрүүлж, биеийг бүрэн сулласны үндсэн дээр массажны үйлчилгээ үзүүлдэг шинэ технологийн эмчилгээ болно.
Булчин суллах, бодисын солилцоог сайжруулах, цус, тунгалагийн эргэлтийг эрчимжүүлэх замаар биеийн алжаал ядаргааг тайлах, тайвшруулах, өвдөлтийг намдаах дотор эрхтэнүүдийн үйл ажиллагааг сэргээх эмчилгээний үйлчилгээ үзүүлнэ.
Эмчилгээний биеийн тамир, хөдөлгөөн засал
Сувилуулагчдад хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилготой. Биеийн тамир эмчилгээнд хамрагдаж зөв дасгал хөдөлгөөн сурч, тогтмол хийж заншвал чихрийн шижин, таргалалт, артерийн даралт ихсэх, яс сийрэгжих, зүрх судасны өвчнүүдээс урьдчилан сэргийлнэ. Мөн сэтгэл санаа тайвшруулж, өөртөө итгэх итгэлийг сайжруулах, биеийн жинг хэвийн байлгахад ач тустай.
Хөдөлгөөн засал эмчилгээ
Цус харвалт болон нуруу нугасны гэмтлийн дараах саа саажилтыг хөдөлгөөн заслаар эмчлэх нь өвчтөний өдөр тутмын үйл ажиллагаа, хөдөлгөөний чадварыг хамгийн боломжит дээд түвшинд хүргэх чадвар алдалтыг бууруулна. Хөдөлгөөн засал эмчилгээнд зориулалтын тусгай багаж хэрэгсэл хэрэглэнэ.
Гал засал
Хятадын уламжлалт эмчилгээний арга бөгөөд хүний биеийн энерги дутагдсан, эмгэгтэй хэсэгт галын энергээр нөхөж хий цусны гүйдлийг тэнцвэржүүлэн, жавар чийгнээс үүдэлтэй өвчин эмгэгийг засах хэсэг газарт цус тунгалагийг эргэлтийг сайжруулах, үрэвсэл хаван бууруулах, бодисын солилцоо нөхөн төлжилтийг сайжруулах эмчилгээний арга юм. Гал засал эмчилгээ нь захын мэдрэл, төв мэдрэл, үе мөч, дотор эрхтний архаг өвчинд заалтын дагуу хийгдэнэ.
Татлага эмчилгээ
Тодорхой хэмжээтэй механик хүчээр багана нурууны тодорхой хэсгийг газрын татах хүчний эсрэг чиглэлд татаж, булчинг суллах үндсэн үйлчилгээтэй. Энэ эмчилгээг хүзүү нурууны нугалмын үений суулт, ивэрхий, остеохондроз, хүзүү нурууны нугалам ясны радикулит, муруйлт, мөрний өвдөлт, зэрэг булчин чангарсан, дарагдлын хам шинж илэрсэн эмгэгийн үед эмчилгээний үр дүнтэй.